Орж гарсан бүртгэл

Monday, October 13, 2014

Үзэг балны хайрцаг ийм байвал ямар вэ?

Хуучин сэтгүүл, каталог ашиглаад ийм хөөрхөн хайрцаг сүлжсэн. Манайд ирсэн дүүдээ бэлэглэв. Зөндөө их баярлаад л аваад явсан. Одоо баахан үзэг, бал, хичээлийн хэрэгслээр дүүрчихсэн байгаа байхаа.Хажуугаас нь харахад иймэрхүү.


Дотор тал нь нэг иймэрхүү




Хийхэд амархан, хийсэн хойно бат бэх, үзэмжтэй бас хэрэглэхэд авсаархан хөөрхөн хайрцаг болсон доо.



Миний бүтээл

Миний бүтээл үргэлжилсээр...

Гэрийнхээ хуучирч будаг нь халцарсан давс, элсэн чихэрний савыг будаж янзлаад гоё болголоо. Өмнө нь ийм сав байв.
Харин будаж лакдаж янзлаад ийм болгов.
Ялгахын тулд Сахар, Давс, Цай гээд биччихсээн бас. Юмхнаар юм хийнээ гэж.

Thursday, October 9, 2014

Миний бүтээл 2 /Декупаж/

Декупажаар гэрийнхээ цэцгийн савуудаа гайхалтай болгох боломжтой.
1. Ийм цэцгийн сав байлаа.
Харин засч янзлаад ийм болгов.
2. Бас өөр нэг ийм цэцгийн сав байна.

Үүнийг декупаж ашиглан ийм гоёмсог болгосон доо.
Одоо зарим хүмүүс цэцгийн саваа ийм болгуулъя гээд байгаа. Би бүгдийг нь хийж өгч чадахгүй учраас хийх аргыг нь л зааж өгнө дөө.




Миний бүтээл (Декупаж)

Өөрийн хийсэн бүтээлээ блогтоо хийж сонирхуулах болсондоо баяртай байна. Чадвал өдөр бүр шинэлэг, өнгөлөг бүтээлээсээ сонирхуулсаар байх бодолтой байна.
   1. Зээ дүүгийнхээ төрсөн өдрөөр хийж өгсөн бүтээл
  Дууссан тосны савыг охидын үсний боолт хийдэг хөөрхөн сав болголоо.
Ийм сав байснаа харин одоо

ийм болжээ. Таг нь
ийм хөөрхөн болсон.
2. Хэрэггүй хаях гэж байсан хайрцагийг утас зүүний хайрцаг болгож өөрчилсөн.
Анх ийм хайрцаг байлаа.
Харин одоо ийм хөөрхөн хайрцаг болсон шүү.


Декупажийн урлаг сонирхолтой бөгөөд хүний сэтгэлгээг хөгжүүлдэг. 

Декупаж хийж сурсан минь






3 жилийн өмнө Япон улсад суралцаж байх үедээ маш олон сургалтанд сууж байлаа.
Оригами буюу Цаасан нугалбарын сургалт, 
Киригами буюу Цаасан хайчилбарын сургалт,
мөн Икэбана буюу Цэцгийн урлагийн сургалт,
Каллиграф буюу Уран бичлэгийн сургалт,
Гарын доорх материалаар сагс, хайрцаг хийх сургалт,
Декупаж урлалын сургалт,
Даавуун материалыг сонгино болон ургамал ногоо ашиглан байгалийн өнгө оруулдаг сургалт гээд маш олон сургалтанд сууж их зүйл сурсан. Түүний дотроос надад Деко Арт /Япончууд ингэж товчилж хэлдэг юм/ сургалт маш их таалагдаж байлаа. Японд өөрийн хийж байсан бүтээлийнхээ зургийг аваад удахгүй блогтоо хийж үзүүлнээ.
  Тэрнээс хойш декупаж урлагийг маш их сонирхон өөрөө маш олон зүйл хийсээр байна. Өнөөдрөөс эхлэн хийсэн зүйлсээ нэг нэгээр нь өдөр бүр блогтоо оруулж үзүүлэхээр шийдлээ. Бас найз нөхөд, дүү нар гээд нэлээн олон хүмүүсийн хүсэлтээр Японд сурсан зүйлсээсээ ялангуяа Декупаж урлагийн талаар хуваалцаж, заавар зөвлөгөө өгөх болно.    

Декупаж урлагт суралцъя.

  ДЕКУПАЖ УРЛАГ ГЭЖ ЮУ ВЭ?



    Декупаж (Франц.-decouper-хайчилах) гэх урлал нь мод, арьс шир, даавуу, цаас зэрэг төрөл бүрийн материалаас гоёмсог дүрс хайчилж  шилэн сав, хуванцар сав, сав суулга, тавилга, гэр ахуйн эд хогшил дээрээ нааж тогтоон, чимэглэх урлаг юм.
 Энэхүү урлагийн үүслийн талаар олон таамаг, судлагаа байдаг боловч хамгийн оновчтой нь 12-р зууны үед Сибирт үүссэн гэх таамаг юм. Тухайн цаг үед сурвалжит гаралтай ихэс дээдэс нас барахад булшных нь чулууг чимэглэдэг байсан байна. Улмаар энэ нь Хятадад дэлгэрч, эрчимтэй хөгжөөд тун удалгүй Италид декупажын урлаг илүү хөгжсөн байна. 
Тухайн үед дэлхийн сонгодог бүтээлүүд асар үнэтэй байсан тул худалдан авч дийлэхгүй дундаж болон бага орлоготой хүмүүс тэдгээр бүтээлүүдийн хуулбар декупажыг худалдан авч байсан байна. Декупаж урлаг нь жинхэнэ утгаараа Францад илүү хөгжиж, урлагийн бүтээл туурвиж эхэлсэн байна. 
   Хэрэггүй болсон сав суулга, хайрцаг, дарсны лонх, варений шил, цэцгийн сав, ваар гэх мэт маш олон материалыг гайхамшигтай урлагийн бүтээл мэт болгох боломжийг энэ урлаг олгодог. 
  Өнөөдрөөс эхлэн хамтдаа декупаж хийж сурцгаая. 
Амжилт хүсье.